2025-10-13
🥋 “Элчингийн цом 2025” Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн тэмцээн амжилттай боллоо 🥋
🥋 “Элчингийн цом 2025” Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн тэмцээн амжилттай боллоо 🥋

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит “Элчингийн цом 2025” Олимпын таеквондогийн Пүмсэ (тоот дасгал) төрлийн 15 дахь удаагийн тэмцээн хоёр өдрийн турш Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэхүү тэмцээнд нийслэл болон хөдөө орон нутгийн 27 багийн 800 гаруй тамирчид А, В, С гэсэн ангиллаар, бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастерийн насны ангилалд ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

🏆 Энэ удаагийн тэмцээнд “Нэст Эдүкэйшн” сургуулийн 6Б ангийн сурагч, “Эхлэл” таеквондо клубын тамирчин Т.Танан амжилттай оролцож,

• А ангиллын (Хар бүс) бага насны (10–11 нас) ганцаарчилсан төрөлд – Мөнгөн медаль

• Багийн төрөлд – Алтан медаль

тус тус хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.

👏 Т.Танандаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!

🚀 Дүүлэн нис🚀